НИЙТЛЭЛҮҮД
Сүйтгэн байгуулалт
2012 оны 5 сарын 17

Нэг мэдэхэд миний мэдэх Улаанбаатараас юу ч үлдэхгүй бололтой. Социализмын жилүүдэд зугуухан боссон нийслэл хот хүссэн хүсээгүй шинэчлэгдэх жамтай ч XX зууны Монгол улсын түүх, дүр төрхийг гэрчилсэн хэдэн сайхан байшин, ганц нэг гудамж талбайг үлдээхсэн.

Дэлгэрэнгүй үзэх >
ТV баривчилгаа
2012 оны 4 сарын 16

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов.

Дэлгэрэнгүй үзэх >
”Сөрөг мэдээллийг хаах гэрээ”
2012 оны 4 сарын 3

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Сонгуулийн урьдчилсан сурталчилгаа
2012 оны 3 сарын 26

Манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, сайд дарга нарыг ядахдаа ганц сарын хугацаанд хаашаа ч дагаж явахгүйгээр туршаад үзэхсэн. Цаадуул чинь контороосоо цухуйх ч үгүй, харин баахан хурал, семинар зохиож сэтгүүлчдийг ирүүлэхийг оролдоно. Хөдөө хөхөрч гадаа гандах тухай яриа байхгүй. Гадаад ч явахгүй.

Дэлгэрэнгүй үзэх >
МҮОНТ: Гэрээт банк, компаниуд ...
2012 оны 3 сарын 12

МҮОНТ, ялангуяа "Монголын мэдээ" агентлагийн удирдлага Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг дахиад нэг уншвал гайхаж, бас цочиж магадгүй. Үнэхээр тийм: мэдээллийн хөтөлбөрийн дундуур ямар ч зар сурталчилгаа нэвтрүүлэх ёсгүйгээс гадна арилжааны болон далд зар сурталчилгааг бүрмөсөн хориглодог. Гэтэл тэд хуулиа сэм сэмхэн зөрчсөөр байгаад сүүлдээ баримжаагаа алдаж улаан цайм болжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Улаанбаатарын хоёр нүүр
2012 оны 2 сарын 20

Яах аргагүй тийм. Нэг нь элдэв чамин барилгуудыг тэнгэр өөд уралдуулан хэв маягаа өөрчилж буй хотын төв, эсвэл захдуухан хэрнээ Зайсан маягаар булагнаж хашаа хэрмээр хүрээлүүлсэн шинэ орон сууцнууд, харин нөгөөх нь гэр хороолол. Сүүлийн хэдэн жил дараалан тохиосон нийслэл, дүүргийн ойнуудад зориулсан сурталчилгааны гоё гоё клип, баримтат кинонуудыг үзэж суухад нийслэлчүүдийн 60 хувь оршин суудаг гэр хороолол урьд шөнө нь нүүгээд явчихсан мэт алга байх юм. Хамгийн олон хүн амтай дүүргийн “Баянзүрх – Нэг зүрх” клипэнд гэхэд Сансарын хэдэн байшин, бас эвтэй дөрвөн амьтны хөшөөг ховхортол мөлжсөн хэрнээ G хорооллоосоо ичжээ. Уг нь тэр зүрхний ядаж тал нь Дарь эх, Улаанхуаран, Шар хад, Гачуурт, Хонхорт ногдох учиртай. "Баян зүрх - Тал зүрх". Хэрвээ гадаадынханд сурталчилж байгаа бол хотын захын ундуй сундуй хашаа, гэрүүдээ нууж болох.

Дэлгэрэнгүй үзэх >
Монголын “ТIME” ба Америкийн ”КОСМОПОЛИТЕН”
2012 оны 2 сарын 3

Монгол, монголчууд дэлхийн тавцанд гарлаа гэсэн мэдээ үе үе дуулддаг. Саяхан Олон улсын  тогтмол хэвлэлийн холбоо (International Federation of the Periodical Press/Fédération Internationale de la Presse Périodique (FIPP) буюу Олон улсын сэтгүүлүүдийн холбоонд манай “Үндэстний ТОЙМ” сэтгүүл (BNCA ХХК) гишүүнээр элссэнийг тус байгууллагын Magazine World сэтгүүлд мэдээлжээ.

Одоо дэлхийн энд тэнд болдог сэтгүүл эрхлэн гаргагчдын хурал семинарт олон хэлийн төлөөлөгчидтэй зэрэгцэж суугаад хуралддаг болно. Тэр үеэр манай “ТОЙМ”, америкийн “ТАЙМ” хоёр тааралдаад ихрийнхээ өрөөснийг гэнэт олсон мэт  зогтусч болзошгүй юм. Сэтгүүлийн агуулгад гайхалтай тохирсон “тойм” хэмээх монгол үг бичлэг, дуудлага хоёроороо очиж очиж дэлхийн №1 сэтгүүлийн нэртэй захиалсан мэт таарсныг ашиглахгүй бол алдас болно. Ингээд үндэстний хэмээх бяцхан угтвартай ”ТОЙМ” мэндэлсэн байх. Одоохондоо америкчууд TIME (шрифт), бас Red border design (улаан хүрээ) хоёрын барааны тэмдгээ “Тойм”-оос харамлаж барьсан сураг  дуулдаагүй. Дэлхий даяараа америк сэтгүүлийг дууриадаг тул тоохгүй.

Дэлгэрэнгүй үзэх >
”ХОЛИМОГ ХУРАЛ”
2012 оны 1 сарын 13

Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших, хичээл заах (гэхдээ дараачийн хуралд шахагдаад ганц цагаас хэтэрдэггүй нь сайхан), бас улс төрийн явдлыг зурагтаар үзээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулж, заримдаа хөнжилдөө хурхирч байгаа хоёр намыг сэртэл нь загнадаг хурал зөндөө болжээ. Амьдралаа хэнгэнэтэл хүүрнэх явдал ч гардаг. Нэг илтгэгч хамаг мөнгөө алдаж хоосорсноо ("одоо явган явж байна өө") гэж гомдоллосон ч хурлын төлбөрөө дийлсэн л байгаа юм. Орой нь бүх телевизээр цацагдаж, маргааш өглөө бүх хэвлэлд бичигдэхэд сэтгэл онгойхгүй хаачихав. Эрдэнэчимэг гэж хүүхэн үе үе шүлэглэж бөөлдөгийг бүгд мэднэ. Ууланд гарч биш, хурал зарлаж байгаад! Тоосго шиг лаг номнуудаа урдаа хураачихаад өргөж гайхуулдаг Арго багш ойрд үзэгдээгүй. Борлуулж дууссан бол сайн хэрэг. Хэрэг түвэгт орооцолдсон этгээдийн сүүлчийн найдвар хэвлэлийн хурал ч тааралддаг.  Харин хүүхдийн тоглоомын талбай дээр газар ухаж барилга бариад эхэллээ, эсвэл Солонгос явж эмчлүүлэхэд 70 сая төгрөг хэрэгтэй гэж аврал эрсэн хурлыг шоолж таарахгүй.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой